2010-02-22

Зүүн ба Өмнөд Английн спортын цогцолбоpуудтай танилцах аялалын төлөвлөгөө

Лондон 2012 олимпийн бэлтгэлтэй холбогдуулж Монголын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх боломжит газруудыг үзэж танилцах үүрэгтэй байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Зүүн ба Өмнөд Английн спортын цогцолборуудтай танилцах аялал 2 сарын 23-нд дараах хөтөлбөрөөр хийгдэх болсныг  уг бүсийн спортын асуудал хариуцсан менежер Lindsey Jorton ирүүлэв.

Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чинүүхэйг энэ аялалд хамтран оролцохыг хүсэж хамтдаа явахаар боллоо. Танилцах аялалын дараа тайланг бэлтгэн толилуулах болно

2010-01-19

Лондон-2012 олимпод оролцох Монголын багийг Миеэгомбын Энхболд ахална

Oлон улсын олимпийн хартид заасан бүрэн эрхийнхээ дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл олон улсын гол гол наадмуудын багийн ахлагчдыг томиллоо.

Лондон -2012 зуны XXX олимпийн наадамд оролцох баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо.

Мөн Ванкувер-2010 өвлийн XXI олимпийн наадмын багийн ахлагч  (Chef-de-Mission)- аар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Цанын холбооны дэд ерөнхийлөгч, УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, Сингапур-2010 залуучуудын зуны олимпийн наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, ГУАНЖОУ-2010 Азийн XVI наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Мускат-2010 Азийн элсний спортын II наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Спортын эмнэлгийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар тус тус томилогдсон байна.