tag:blogger.com,1999:blog-42918832680896538812024-03-14T07:19:08.167-07:00Лондон Олимп - 20122012 оны Лондонгийн Олимптой холбогдох мэдээ мэдээллийн хуудасUnknownnoreply@blogger.comBlogger5125tag:blogger.com,1999:blog-4291883268089653881.post-65514395099118853292010-02-22T04:52:00.000-08:002010-02-22T08:07:59.784-08:00Зүүн ба Өмнөд Английн спортын цогцолбоpуудтай танилцах аялалын төлөвлөгөөЛондон 2012 олимпийн бэлтгэлтэй холбогдуулж Монголын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх боломжит газруудыг үзэж танилцах үүрэгтэй байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Зүүн ба Өмнөд Английн спортын цогцолборуудтай танилцах аялал 2 сарын 23-нд дараах хөтөлбөрөөр хийгдэх болсныг уг бүсийн спортын асуудал хариуцсан менежер Lindsey Jorton ирүүлэв.

Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чинүүхэйг энэ аялалд хамтран оролцохыг хүсэж хамтдаа явахаар боллоо. Танилцах аялалын дараа тайланг бэлтгэн толилуулах болно

The programme

10am – Delegation arrive at the Guildford Spectrum – Welcomed by local dignitaries Vice Chairman of Surrey County Council Lavinia Sealy, Councillor Ian Lake and Councillor Terrance Patrick.

10.10am – Drinks, Pastries and Formal introduction to the Surrey 2012 Team and overview of the Surrey Offer – Helen Bridgman & Vice Chairman of Surrey County Council Lavinia Sealy.

10.30am – Tour of the facilities – Claire Davenport, Helen Bridgman, Cllr Denise Saliagopoulos, Cllr Terrance Patrick.

11.15am – Depart for the Surrey Sports Park. Helen Bridgman, Guests and Lindsey Horton will be provided with transport, so that cars can be left at the Spectrum Leisure Complex

1.30am – Arrive at Surrey Sports Park, met by Gems Leaming (project Manager) and Jason Harborow (Director)

11.35am – Tour of the Sports Park facilities and accommodation facilities

12.35pm – Depart for National Shooting Centre at Bisley

1pm – Arrive at the Lord Roberts Centre, National Shooting Centre, Bisley. Met by Geoff Doe (Director of Shooting NSRA) and Glynn Alger (Secretary General for the Rifle Association)

1.05pm – Lunch at the Lord Roberts Centre

1.35pm – Tour of the Lord Roberts Centre and Tour of the Clay Shooting Centre

2.20pm – Depart for Frensham Heights Independent School

3pm – Arrive at Frensham Heights Independent School and met by David Armitage (Bursar), Kerry Guy (Enterprise Manager) and Gordan Duncan (Estates Bursar)

3.05pm – Tour of the Facilities and accommodation

3.35pm – Depart for Woking Boxing Club

4pm – Arrive at Woking Boxing Club and met by David Oliver (Woking Boxing Club) and Jill Dixon (Woking Borough Council) 4.40pm – Depart for the Holiday Inn, Woking 5pm – Arrive at the Holiday Inn, Woking and met by Councillor Denise Saliagopoulos Cabinet Member for 2012 and Caroline Atkins (Sales Manager).

5.05pm – Tour of the facilities at Holiday Inn, Woking

5.40pm – Final Presentation and questions regarding the Surrey offer

6pm – Dinner 8pm – Depart for the Guildford Spectrum Leisure Complex to collect cars

8.30pm –Depart from the Guildford Spectrum
Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4291883268089653881.post-29654205115538002422010-01-19T01:43:00.000-08:002010-01-19T01:47:19.923-08:00Лондон-2012 олимпод оролцох Монголын багийг Миеэгомбын Энхболд ахалнаOлон улсын олимпийн хартид заасан бүрэн эрхийнхээ дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл олон улсын гол гол наадмуудын багийн ахлагчдыг томиллоо.

Лондон -2012 зуны XXX олимпийн наадамд оролцох баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо.

Мөн Ванкувер-2010 өвлийн XXI олимпийн наадмын багийн ахлагч (Chef-de-Mission)- аар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Цанын холбооны дэд ерөнхийлөгч, УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, Сингапур-2010 залуучуудын зуны олимпийн наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, ГУАНЖОУ-2010 Азийн XVI наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Мускат-2010 Азийн элсний спортын II наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Спортын эмнэлгийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар тус тус томилогдсон байна.Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4291883268089653881.post-50608177700450304762009-09-29T10:11:00.001-07:002016-01-11T02:45:58.784-08:00ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН ХОНХ ЖИНГЭНЭЖ ЭХЭЛЛЭЭ

2009 оны 9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.

Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны хүсэлтээр Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.

Төлөөлөгчдөд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох өглөөний арга хэмжээ Лондонгийн

санхүү бизнесийн гол төв Canary Warf-д сүндэрлэх 156 метр өндөр, 32 давхар Churhcill Place хэмээх шилэн цамхагт байрлах ЛОЗБХ-ны 21-р давхарт зохиогдлоо. Нар ээсэн, цэлмэг тэнгэртэй эл өдөр шилэн байшингаас бүтээн босголт ид өрнөж буй Олимпийн хотхон бүхэлдээ харагдана.

Арга хэмжээг гардан зохион байгуулагч Британийн Үндэсний Олимпийн Хороо, Үндэсний Паралимпийн Хорооны үйлчилгээ, харилцааны албаны дарга James Macleod өдөрлөгийг нээсний дараа ЛОЗБХ-ны Спорт хариуцсан захирал Debbie Jevans, Британийн Олимпийн Нийгэмлэгийн захирал Colin Moyniham нар Олимпийн бэлтгэл ажлыг хариуцаж буй нэгж хэсгүүд, удирдлагын бүтэц, тэдгээрийн хоорондын ажил үүргийн уялдаа холбоо, мөн шинээр санаачилан хийж буй төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий бүтэц зохион байгуулалтын талаархий мэдээллийг холбогдох цахим хуудаснаас http://www.london2012.com/about/the-people-delivering-the-games/index.php авч болох тул дэлгэрэнгүй эс өгүүлэв.

Харин олимпийг зохион байгуулагчид нэгэн сонирхол татсан төслийг санаачилсан нь Лондонгийн Олимпийг Британичууд болоод бусад улс орны спортын байгуулагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хөшүүрэг болгон ашиглах зорилготой аж. Төсөл нь Олимпийн тоглолтоос өмнө Үндэсний Олимпийн болон Паралимпийн Хороо нь Британийн нутаг дэвсгэрт байрлах олимпийн шаардлага хангасан 640 гаруй спортын цогцолбороос сонгон тамирчдаа ирүүлж бэлтгэл сургууль хийлгэх боломжоор хангах, ингэснээр олимпийг зохион байгуулах хороо тамирчдаа илгээсэн ҮОХ бүрт 25000 паундын санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Үндсэний Олимпийн Хороо нь тухайн бүс нутгийн спортын байгууллагатай шууд гэрээ хийх бөгөөд хамтын ажиллагааныхаа дараа гаргасан зардалтай холбогдох нэхэмжлэлээ ЛОЗБХ -д илгээснээр энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Энэ санаачилга нь

гадаадын тамирчид Британийн уур амьсгалд дасан зохицож олимпод амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй тэр бүс нутагт болох олон нийтийн үйл ажиллагаануудад уригдан оролцох боломжоор хангагдах тул ард түмний аж байдал хэл соёлтой танилцах, өөрийн улс орондоо Британийг сурталчилах гүүр болох,

тухайн цогцолбор байрлах бүс нутгийн иргэд нь дэлхийн нэртэй тамирчдыг хүлээн авч нөхөрлөл хүндэллийн бодит харьцаа үүсгэснээр нэг талаар залуу хойч үеийнхэний спортоор хичээллэх эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд эерэгээр нөлөөлөх, нөгөө талаар тэдгээр тамирчид олимпийг тоглолтын үеэр өөрсдийг нь дэмжин уухайлах орон нутгийн хөгжөөн дэмжигчидтэй болох

үндэсний олимпийн хороо болон тухайн бүс нутгийн спортын байгуулагын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдах гэх мэт олон талын эерэг нөлөөтэй гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

Энэ олимп зохион байгуулагчдын уриа болгоод буй “хүн бүрийн оролцоо” гэдэг санааных нь нэг хэсэг би хүртэл өөрийн эрхгүй болоодхож буйгаа мэдрэн Монголынхоо тамирчид, төлөөлөгчдийг энэ санаачилгынх нь дагуу авчирах юм шүү хэмээх бодолд автаж суулаа.

Олимпийн Хотхон Төслийн удирдагч Tony Sainsbury Лондон 2012 олимпийн тоглолтууд зохиогдох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн байрлал, хүчин чадал, олимпийн үеэр болон дараа нь хэрхэн ашиглах, олимпийн хотхон нь тамирчид төлөөлөгчдийн уралдаан тэмцээнд оролцох, ая тухтай амрах гээд олон талыг бодолцож бүтээн босгож буй тухай мэдээлэв. Лондонгийн Олимпийн хотхон нь нийслэл дотроо, ихэнх тэмцээн уралдаан болох цогцолборууд нь тамирчдын хотхонтойгоо ойр зэрэг нь Барселоны Олимпийн хотхонтой ойролцоо зохион байгуулалттай гэнэ. Лондонгийн замын хөдөлгөөний ачааллыг бодолцон тооцоход Олимпийн хотхоноос тэмцээн уралдаан болох хамгийн хол зай нь хөл бөмбөгийн тэмцээнүүдийг эс тооцвол 30 минутийн дотор хүрэх тойрог дотор оршиж буй, Лондонгийн олимпийн бүтээн босголтын ихэнх ажил хугацаанаасаа түрүүлж яваа талаар тэрээр бахархалтайгаар өгүүлж байсан.

Мөн олимпийн үеэр ажиллах зорчигч тээврийн сүлжээ, зохион байгуулалт, аюулгүй байдал, тэмцээн уралдаанд нэвтрэх эрхийг олгох болзол нөхцөлүүд, тасалбарыг түгээх ангилал, борлуулах арга замууд зэргийн бэлтгэл явцын талаар ЛОЗБХ-ны хариуцсан мэрэгжилтнүүд тус бүрдээ мэдээлэл хийв.

Олимп нь аялал жуулчлалыг эрчимжүүлэх чухал нэгэн хөшүүрэг учир зохион байгуулагчид ч энэ боломжийг бодолцон ажиллаж буй юм байна. Энэ асуудлаар Британи болон Лондонгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн (www.visitbritain.com, www.visitlondon.com) ажилтнууд Британид тэр дундаа Лондонд ирэгсдэд үзэж сонирхох үзвэр, байрлах буудал, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад туслах боломж нөхцлүүдийн талаар санал болголоо.

ЛОЗБХ-ны дарга Лорд Sebastian Coe өглөөний ажиллагааг хааж товч үг хэлэхдээ Лондонгийн Олимпийг амжилттай зохион байгуулахад их спортын тэнгэр дор нэгдэгч хүн бүрийн санаа бодол, хамтын ажиллагаа онцгой чухлыг дурдаж, олимпийн бэлтгэл ажиллагаа маш амжилттай явагдаж буй хэмээгээд зохион байгуулагч нарын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирэсдэд талархал илэрхийлсэн юм.

Хуучин эздийг хөсөр орхихгүй олимп.

Ингээд бид өдрийн зоог барихаар Forman’s Fish (www.formansfishisland.com) нэртэй зоогийн газрыг зорилоо. Энд төлөөлөгчдийг авчирдаг нь бас учиртай. Энэ зоогийн газар яг одоо цэнгэлдэх хүрээлэн баригдаж байсан талбайд байрлаж байгаад Олимпийн бүтээн босголтын улмаас газарт орсон аж. Олимпийг зохион байгуулагчид тухайн нутаг дэвсгэрт бизнес эрхэлж байсан байгууллагуудыг газарт оруулаад л орхилгүй үйл ажиллагаагаа цааш хэвийн явуулахад нь аль болохоор тусалж, дахин газар олгож, барилга байшинг нь ч барьж босгож өгч буйн нэг жишээ болгон үзүүлэхээр энэ зоогийн газарт биднийг авчирч буй. Өдгөө Forman’s Fish нь Олимпийн хотхонтой хил залгаа, цэнгэлдэх хүрээлэнгээс чулуу шидэх зайд зөвхөн нарийнхан усан сувгаар тусгаарлагдан шинээр баригджээ. Тэдний хувьд олимпийн тоглолт орлогын амыг нь нээсэн үйл явдал болох нь гарцаагүй. Зоогийн газрын эзэн ч сохорсон биш завшив гээч болох нь гэсэн утгатай үг хэлж олныг инээлгэв. Олимп болох газар нутгийн хуучин эздийг хөсөр орхихгүй хэмээсэн бодлогыг зохион байгуулагчид баримталж буйн нэгэн жишээ энэ байлаа.

Хэлхээ үүсгэх хагас цаг

Өдрийн зоогийн өмнөх хагас цагийг Британийн бүс нутгийн спорт хариуцсан зохицуулагчид, улс улсын Үндэсний Олимпийн хорооны төлөөлөгчидийн хооронд хэлхээ холбоо тогтоох боломж үүсгэсэн байдлаар зохион байгуулжээ. Энэ нь нөгөө 25 000 паундын тэтгэлэгийг авахын өмнө тамирчид маань чухам аль бүс нутагт очивол зохиолтойгоо шинжлэн тогтоох боломж олгох мөч байлаа. Шуурхай танилцах ажиллагааг (Speed dating) санагдуулам олдсон хагас цагийн дотор аль болох олон хүнтэй хэлхээ үүсгэх ажилд тал талаасаа яаран орцгоов. Хажууд зогсож байсан гурвын харайлтын Олимп, дэлхийн аварга, Jonathan Edwards шууд гараа сунган “Намайг Jonathan гэдэг” хэмээхүйд “Өө, мэдэлгүй яахав” гэсээр яриа өрнөлөө.

Тэрээр ЛОЗБХ-ны Тамирчдын зөвлөлийн тэргүүн тул надаас Монголд аль спорт илүү түлхүү хөгжсөн байдаг, олимпод спортын ямар төрлийн тамирчид голлон оролцох талаар тодруулаад миний хувьд уулзаж ярилцаж болох бүсийн зохицуулагчдыг зааж өгсөн маань бага цагт аль болох зөв хүмүүстэй уулзахад их тус болсон. Таван ч бүс нутгийн зохицуулагчидтай танилцаж цаашид холбоотой байхаар тохиролцон нэрийн хуудас солилцсон агаад тэр оройноосоо л тэд имайлээр булж эхэлсэн билээ.

Ингээд зоогийн ширээнд суухуйд өдөрлөгийг зохион байгуулагч James Macleod –тай тохой нийлж тааран, түүнд хандан “тун их ач холбогдолтой арга хэмжээ болж байна, Сайхан зохион байгуулж буйд баярлалаа” хэмээн урмын үг хэлэхэд “Үр дүнтэй болж байна гэж бодож байна. Өмнөх аль ч олимпийг зохион байгуулагчид ингэж үндэсний олимпийн хороодын төлөөлөгчидөө урьж нэгдсэн танилцуулах арга хэмжээ хийж байгаагүй. Тэднээс ирэх асуулт, хүсэлт бүрийд тусгайлан хариулж байхаар ингээд нэгдсэн байдлаар танилцуулга, санал солилцох арга хэмжээ зохиох нь илүү үр дүнтэй гэж бид үзээд энэ өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ нь зөвхөн мэдээлэл өгөх төдийгүй бас төлөөлөгчдийн санаа оноог нь авч цаашдын ажилд тусгах зорилготой тул ямар нэгэн санаа байвал илэн далангүй илэрхийлээрэй. Олимпоос өмнө дахин нэгээр тогтохгүй Нээлттэй өдөр зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа” хэмээн өгүүлсэн.

Холыг харсан бүтээн босголт

Өдрийн зоог өндөрлөмөгц зэргэлдээх Олимпийн хотхоны бүтээн босголттой танилцах аялал хийхээр данхар автобусаа Лондон олимпийн сурталчилгааны зураг мэдээллээр гоёсон намхан автобусаар солин замд гарав. Тэнд үнэхээр ажил буцалж байна аа. Викториа хатан хааны үеэс хойшхи Лондонгийн өнгө төрхийг өөрчилөх хамгийн том бүтээн босголтын ажил хэмээн 2012 олимпод зориулан гүйцэтгэж буй бүтээн босголтоо Британичууд нэрлэж буй. Тэд өмнө нь хоёронтоо Олимп зохион байгуулж байсан ч энэ удаагийнх шиг өргөн далайцтай хөдөлж байгаагүй болтой. Гэхдээ энд барьж босгож буй цогцолбор бүхэн олимпийн дараа хэрхэн ашиглагдах шийдлээ давхар бодолцжээ.

Зүүн Лондон буюу борчуудын хороолол хэмээгддэг энэ хэсгийг Олимпийн тоглолтын хөөрөл нүргээнийг дулдуйдан шил толь болгон сэлбэж, шинэлэг бадрангуй амьдралын төв болгохоор шийдсэн нь тун мэргэн ухаан.

Олимпийн хотхоны талбайн нийт хэмжээ 6 гаран хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр. Энэ хотхонд баригдах цогцолборууд болоод ойролцоох EXCEL, Millennium Dome цогцолборуудад нийт уралдаан тэмцээний 60 гаруй хувь нь зохиогдоно.

Барилгын ажлыг удирдан хийж буй компанийн албан байрны дээвэрт төмөр хашлагатай тавцан зассан нь олимпийн хотхоны бүтээн босголттой танилцах зочидыг хүлээж авдаг гол өндөрлөг. Бид энэ өндөрлөгөөс эргэн тойрныг харж чухам хаана юу баригдаж буй, баригдах талаар ойлголт авлаа.

Зүүн урд захад босож буй 80000 Хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий ган хүрээ хэдий нь угсрагдаж. Анх төлөвлөж байсан загварыг нь өөрчилөн олимпийн дараа 25000 хүний суудалтай болгон багасгахаар шийдсэн нь их хөрөнгө зарж нүсэр байгууламж босгоод дараа нь арчилж тордох зардлыг нь дийлэхгүй болдог өмнөх олимпуудын түгээмэл туршлагаас зайлсхийсэн ухаан байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон байх зоог ундааны газрууд, бие засах газрууд ч ихэнх нь түр зуурын байхаар угсрагдах юм байна.

Олимп болгон нэгэн өвөрмөц шийдэлтэй спортын цогцолборыг босгодог. Лондонгийн Олимпийн хувьд энэ нь 20000 хүний суудалтай усан спортын цогцолбор. 28000 тонн гангаар угсрагдах дээвэр нь гуравхан багана дээр тогтох энэхүү цогцолбор далайн далавчит загасны (stingray) хэлбэртэй. Цогцолборыг олимпийн дараа 2500 суудалтай болгон багасгах аж. Тамирчдын хотхоноос олимпийн цэнгэлдэх хүрээлэн хүрэх явган зорчигчдын өргөн зам цогцолборын хойд ирмэг дээгүүр гарна.

Энэхүү гайхамшигт цогцолборын загварыг зохиогч нь алдарт архитекторч Zaha Hadid. Түүний зохиосон өвөрмөц шийдэлтэй олон байгууламжууд дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болгонд шахам байдаг.

Дугуйн тойрог замын уралдааны, сагсан бөмбөг, туялзуур жад, гандбол, волейбол, зүлэгний хоккей гэх мэт өөр олон спортын цогцолборууд энэ хотхонд баригдаж байна.

17000 хүний ор бүхий тамирчдын байрлах 10 давхар байрнуудын суурь тавигдаж өрлөг угсралтын ажил ид дундаа. Олимпийн дараа эдгээр нь уг дүүргийн оршин суугчдын байр болон хувирна.

200 гаруй метр урт 100 гаруй метр өргөн 20 гаруй метр өндөр Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвийн нүсэр том орд хэв загвараа хэдий нь олжээ. Олимпоос нэг жилийн өмнө ашиглалтад орох энэ цогцолцороос BBC агентлаг спортын нэвтрүүлгүүдээ бүтэн жилийн турш явуулж хэвийн ажиллаж буйг нь “өөрийн биеэр” нотлох аж. Олимпийн дараа энэ цогцолборыг хэсэгчилэн, эсвэл бүхлээр нь хэн нэгэнд түрээслэх бүр болохгүй бол эргүүлэн хураахад болохоор шийдэж угсарж буй юм байна.

Байгальд ээлтэй бүтээн босголт

Бүтээн босголтын ажлыг байгаль орчиноо хайрлан хамгаалах сэдэлтэй маш сайн хослуулан гүйцэтгэж буй. 19-р зуунд уурын хөдөлгүүрийн үйлдвэр байсан энэ газар цаг цагийн үйлдвэрийн хог хаягдалд дарагдсаар хөрс шороо нь ихэд бохирдсон байжээ. Иймд олимпийн бүтээн босголтын нэг хэсэг болгон бүх хөрсийг угааж ашиглах ажлыг хамтатган хийж байна. Хуулсан хөрсийг одоогоор хотхоны баруун хойно байрлах угаах хэсэгт аваачин угаагаад буцааж барилгын талбай руу зөөх нүсэр том ачааны машинууд завгүй холхино.

Мөн барилгын ажил эхлэхээс өмнө энэ хавийн ус цөөрмийн загас жараахай, түүний эрэг хөвөөгөөр байсан амьтадыг барьж тусгай газар арчилж маллаж буй бөгөөд барилгын ажил дуусахаар эргүүлэн нутагшуулах юм байна. Энэ бүгдэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээхэн шаардлагтай ч британичууд нэгэн цагт бохирдуулж хаясан байгалиа энэ цагт сэргээн амилуулах ёстой хэмээн тас шийджээ. Бахархууштай.

Монголчуудын тулааны гол талбар

Олимпийн хотхоны байгууламжтай танилцсаны дараа бокс, жудо, таэквондо, хүнийг өргөлт, чөлөөт болон сонгомол бөх, ширээний теннисний тэмцээн болох EXCEL төвийг зорилоо. Лондонгийн замын түгжээнээс болж бид хуваарьт цагаасаа чамгүй хоцорсон тул 65 000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх Европийн хамгийн том баганагүй цогцолбортой маш товчхон танилцсан юм. Цогцолбор 2000 онд ашиглалтад орсон бөгөөд төрөл бүрийн олон улсын үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг гол төв болоод буй. Монголын тамирчдын гол уралдаан тэмцээнүүд Олимпийн хотхоноос 10 гаруй минутын зайтай энэ цогцолборт болно.

Лондонгийн Олимпийн хонх жингэнэж эхэллээ. Ховорхон тохиох түүхэн агшныг хөгжил дэвшлийн ташуур болгохоор “холыг харсан Олимп”-доо бэлтгээд Британичууд завгүй байна.

Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат

(ҮОХ-ны харилцаа хариуцсан Лондон дах төлөөлөгч)Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4291883268089653881.post-36020698750095878072009-09-24T05:45:00.001-07:002009-10-08T08:01:29.966-07:00Их Британийн Засгийн Газрын Соёл, Мэдээлэл, Спортын сайд Тесса Жовелл - “Энэ Олимп та бvхний Олимп байх болно"2012 оны олимпийг зохион байгуулах эрхий төлөө уралдаанд Лондон хот амжилттай оролцоход Британийн Монголчууд ч өөрийн хувь нэмрээ оруулсан түүхтэй.

Ингээд 2005 оны 6 сарын 20-д Цахим Өртөө сүлжээгээр түгээж байсан нэгэн мэдээг толилуулж байна!

Oлoн Улсын Олимпийн Хороо Сингапур хотноо 7 сарын 6-нд хийх 117 дах хурлаараа 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах билээ. Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй 5 хотоос олонхийн таамгаар эхний 2-т яваа Лондон хот уг Олимпийг өөрийн хотдоо зохион байгуулах эрх авахын төлөө шаргуу ажиллаж байна. Тэд Лондон хотноо байрлах газар газрын үндэстэн ястаны 200 гаруй нийгэмлэг холбоодын төлөөлөгчидтэй уулзаж олон үндэстэний эв нэгдэлтэй оршин суудаг Лондонгийн Олимп та бүхний Олимп байх болно хэмээн уриалж, хэрвээ Лондон ялвал хэрхэн хамтран ажиллаж болох саналуудыг тавьж, бас сонсож эхэллээ.

Энэ арга хэмжээний хүрээнд 6 сарын 18-ны Бямба гарагт 10:30-аас 11:20-ийн хооронд Британийн Засгийн газрын гишүүн, Соёл, мэдээлэл, спортын сайд хатагтай Тесса Жовелл Лондон хотноо оршин суугч Монголчуудын төлөөлөгчидтэй Монгол улсын элчин сайдын яамнаа уулзалт хийв.

Хадагтай Тесса Жовелл "Лондон 2012" гэсэн лого-оор чимэглэсэн такси хөлөглөн ирэхэд Монгол улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Даваасамбуу, Монголчуудын Холбооны төлөөлөгч Д. Цэрэнбат нар угтан авч Монгол заншлаараа алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барин золгож, амьд цэцгийн баглаа барилаа.

Элчин сайд эрхэмсэг хадагтай Жовелл-ийг Лондон хот дахь Монголчуудын төлөөлөгч хуран чуулсан 30 орчим хүнд танилцуулан улмаар Д.Цэрэнбат сайд Тесса Жовелл-ийг Лондон-2012 хөтөлбөртэй холбогдуулан Монголчуудын төлөөлөгчидтэй уулзахаар зорин ирсэн явдалд нь талархал илэрхийлээд Их Британи тэр дундаа Лондон хот дахь Монголчуудын талаар товч танилцуулав. Тэрээр "Британид нийтдээ 3000 гаруй Монголчууд бий гэсэн тооцоо байдгаас Лондонд 2000 орчим нь лавтай бий. Бусад улс үндэстний холбоодтой харьцуулахад бид тоо бага, нас залуу ч бидний дунд Монгол орноо төлөөлөн тодорхойлж чадахуйц олон хүмүүс бий. Тухайлбал бидний олонхи болох Лондонгийн Их сургууль, Коллеж-дэд суралцагч, ажиллагч, оюутан залуус, судлаач шинжээч нараас гадна, Монголын эдийн засгийн гол суурь болсон зэс, ноолуурын салбарын төлөөлөгчид, Монголын санхүүгийн гол төв Монгол банкны суурин төлөөлөгч, мөн өөрсдийн бизнесээ Их Британид эрхлэн явуулдаг бизнесменүүд, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Британий соёлыг Монголд байнга хүргэж байдаг телевизийн студио хүртэл ажиллаж байна. Спортын талаас нь танилцуулваас 2001 оноос Britain Маsters Champion цолоо хамгаалсаар байгаа Ч. Цэвээнпүрэв, 2004 оны Английн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ариунболд, 2000 оны Монголын шилдэг хөл бөмбөгч Буман-Учрал, радио-ийн болон спортын нэрт нэвтрүүлэгч Р. Доржбат гээд олон хүн байдаг хэмээн өгүүлээд уулзалтад хүрэлцэн ирсэн тэдгээр нөхөдтэй танилцуулав.

Дараа нь эрхэмсэг хадагтай Тесса Жовелл хурсан олонд өөрийн энэ удаагийн товч айлчлалынхаа зорилгын талаар тайлбарлалаа. Тэрээр:

"Олимп зохион байгуулах эрхийн төлөөх бидний өрсөлдөөн бол Лондонгийн Монголчууд та бүхний хамтын хүсэл эрмэлзэл байх учиртай. Хэрвээ Олимпийн хороо Лондонг сонгох аваас Олимпийн тоглолт нь мөн та бүхний Олимп байна гэдгийг ойлгоосой гэсэн бодол тээж энд ирсэн билээ" хэмээн уриалаад "Лондон бол түг түмэн ялгааг багтаасан, аливаад уужим хулээцтэй хандан, олон орны соёлын огтолцол дээр оршдог хот бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх багуудийг энэ хот элгэмсэг халуунаар хүлээн авна гэдгийг хүн бүр ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. Улс бүрийн баг өөрсдийг нь дэмжин уухайлах үзэгч дэмжигчидтэй байх болно. Бид Лондон дахь олон орны нийгэмлэг, холбоодоос маш өргөн дэмжлэг туслалцаа авч байгаа ч сэтгэл зүрхээрээ Лондонг дэмжигчдийн тус дэм хэрэгтэй байсаар байна. Хэрвээ бид ялваас Монголчуудын нийгэмлэг энэ тоглолтод ямархуу үүрэг гүйцэтгэх талаар ярилцах нь чухал. Лондон-2012-оос үүдэн гарч буй саналууд дотор "Айл өрхөөр байршуулах" (Home stay) хөтөлбөр буюy Лондонгийн уугуул болон мөн гадаад улс орнуудаас ирж суурьшсан айл өрхүүдэд тухайн орноос ирэх тамирчдын гэр бүлийнхэн хийгээд хөгжөөн дэмжигчдийг үнэ хөлсгүй орон байраар хангах тухай хөтөлбөр байгаа юм. Энэ нь зочид буудал хөлслөн буух бололцоо тааруу хүмүүс ч Британид ирж Олимпийн тоглолтыг үзэн ойр дотны хүнээ хөгжөөн дэмжих боломжийг бүрдүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой.

2012 он дөхөхийн цагт бид гадаад иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах өөр бусад маш олон төрлийн арга хэлбэр бий гэж үзэж байна. Тухайлбал, улс орнуудын баг тус бүрт тусгайлан мэндчилгээ дэвшүүлж угтах өвөрмөц хэлбэрийг олоход тэд Олимпийг зохион байгуулах хороонд туслах Олимпийн үеэр ажиллах орчуулагч, хэлмэрчдийг олж өгч чадна гэж бодож байна. Тэд мөн Олимпид оролцох тамирчин бүрт элэгсэгээр хандана гэж итгэж байгаа бөгөөд чингэх нь дэлхийн II дайнаас хойшхи үеийн сайн дурынхны хоёр дахь том хүчин чармайлт болох юм. Гадаадын тамирчид эндээс буцахдаа бидний халуун дотно, зочломтгой сэтгэлийн илэрхийллийг тээж яваасай, Олимпийн тоглолт Британид аж төрж буй гадаадын олон нийгэмлэг холбоодыг улам ойртон нягтруулж, өөрсдийн үнэ цэнийг нь мэдрүүлээсэй гэж хүсэж байна"  хэмээн яриагаа өндөрлөв.

Хөтөлбөрийн дагуу түүнд Монгол наадмын тухай товч танилцуулж видео бичлэгээс сонирхуулснаас гадна ноднин жилийн Лондонгийн наадмын түрүү бөх Ариунболд, залуу бөх Зоригт нар Монгол бөхийн үзүүлэх барилдаан хийсэн нь хуран цугларсан гадаадынхны сэтгэлийг ихэд хөгжөөв. Сайд Тесса Лондон-гийн хөтөлбөр ялахын нэгэн бэлэгдэл болгон 2 бөхийн гарыг дээш өргөн зогсоод уулзалтыг сувалжилахаар цугласан хэвлэл мэдээллийнхэнд зургаа татууллаа. Тэрээр Телевизийн МН-25 сувгийн Лондон дахь хамтран ажиллагч Метериод-25 ТВ-д энэхүү уулзалтынхаа талаар ярилцлага өгөөд Монголчуудын төлөөлөгчидтэй хийх албан ёсны уулзалтын ажиллагаа өндөрлөж буйг мэдэгдэн хуран чуулсан олонд Лондон 2012 Олимпийн хөтөлбөрийг дэмжин, хэрвээ Лондон сонгогдвол хойшид хамтран ажиллахаар болж буйд баярлаж талархаснаа илэрхийлэв. Хариуд нь элчин сайд Д.Даваасамбуу Лондон 2012 Олимпийн тоглолтын эрхийг авахын төлөө шаргуу ажиллаж буйд нь эрхэм сайдад хүндэтгэл үзүүлээд тус яамнаа хүрэлцэн ирж Монголчуудын төлөөлөгчидтэй уулзаж санаа бодлоо солилцсонд нь талархан, Лондонд амьдран суугаа хүмүүсийн хувьд Лондонг 2012 оны Олимпийг зохион байгуулах хотоор шалгараасай гэж бид хүсэж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ өдрийн уулзалтыг Британий талаас телевизийн Sky, ITN, Channel 5 сувгууд, Sunday telegraph зэрэг сонины сурвалжлагчид, Монголын талаас Метериод-25 студио сурвалжиллаа.

Монголчуудын төлөөлөгчидтэй уулзахын өмнө сайд Тесса Жовелл Лондонд оршин суугч Солонгосчуудын төлөөлөгчид, тэдний нийгэмлэгийн удирдлагатай уулзаж, таэквондо-гийн үзүүлэх тоглолт узэж сонирхон, солонгос дэлгүүр, зоогийн газруудаар оржээ. Тэрээр үдээс хойш Лондон хотын Trafalgar Square- т Энэтхэгийн төлөөлөгчидтэй уулзаж, гар урлалын бүтээгдэхүүний худалдааны үзэсгэлэн-яармагийг нээсэн байна.

Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4291883268089653881.post-16204014069136064462009-09-03T08:15:00.001-07:002009-09-30T01:50:57.566-07:00Лондонгийн өмнөх Олимпууд2012 оны 7 сарын 27-ноос 8 сарын 12-ны өдрүүдэд таван тивийн тамирчид зуны 30 дугаар Олимпийн тоглолтод хурд хүч авхаалж самбаагаа сорихоор Британий нийслэл Лондон хотноо хуран чуулах билээ.

Энэ нь Британичуудын хувьд зуны Олимпийн тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах гэж буй гурав дах тохиол юм. Энэ удаа та бүхэнд Лондонд зохиогдсон өмнөх 2 олимпийн талаар товч танилцуулая.

1908 оны Лондонгийн анхны Олимп

Лондонгийн анхны Олимп: 1908 онд Лондон анхны Олимпоо зохион байгуулжээ. Италийн Ром хотод зохиогдохоор төлөвлөгдсөн байсан энэ олимп Италичууд тус оронд болсон газар хөтлөлтийн гашгийг арилгахад олимпод төлөвлөсөн хөрөнгөө зарцуулахаар шийдсэнээр зохион байгуулалтын эрх Лондон руу шилжсэн аж.

Зуны 4-р олимпийн тоглолтод нийт 22 үндэстэний 2008 тамирчин (үүнээс 1971 нь эрэгтэй, 37 нь эмэгтэй) 22 спортын нийт 110 төрөлд өрсөлдсөн байна. Олимпийн нээлт 4 сарын 27-нд зохиогдож харин хаалтын арга хэмжээ нь 10 сарын 31-нд болж байсан байна.

Лондон 1908 Олимпийн тоглолтын медалийн загвар (нүүр болон ар тал)

Олимпийн онцлог үйл явдлуудаас сонирхуулвал.

Сурны төрөлд William Dod, Charlotte Dod нар олимпийн тоглолтод медаль хүртсэн анхны ах дүүсээр тодров.

60 настай Oscar Swahn давхиж яваа бугыг нэг сумаар буудаж унагах тэмцээнд түрүүлж хамгийн өндөр настай олимпийн аварга болсон амжилт өнөө хир эвдэгдээгүй.

Усанд үсрэлт болон талбайн теннисний төрөл оимпод анх удаа оролцов

Спортын хүндэлл нигүүслэлийг харуулсан нэг тохиолдол гарсан нь Frithiof Martensson, Mauritz Andersson нарын сонгомол барилдааны төрлийн аваргын төлөөх барилдаан жижиг бэртэл авсан Martensson-ийн биеийг тэнхэртэл нэг өдрөөр хойшилж улмаар Martensson аваргалж байжээ

АНУ-ын тамирчин Ray Ewry өдгөө олимпоос хасагдсан байрнаасаа өндөрт харайх, байрнаасаа уртад харайх төрөлд аваргаласнаар дараалсан 3 удаагийн олимпоос нийтдээ 8 алтан медаль авсан дээд амжилт тогтоожээ.

Энэ олимпоос олон түмний санаанд хамгийн тодоор үлдсэн нэгэн тохиол гарсан нь марафон гүйлтийн тамирчин, Италийн иргэн Dorando Pietri түрүүлсээр цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн ч барианы зурхайд хүрэхээс өмнө 5 удаа ухаан алдаж унасан тул зохион бйагуулагчид дэмжиж туслан барианд оруулснаас болж тэмцээнээс хасагдаж хоёрт ирсэн АНУ-ын тамирчин алтан медаль хүртсэн явдал байв.

Лондонгийн хоёр дах олимп:

Лондонгийн зохион байгуулсан хоёр дах Олимп нь 1948 оны зуны 14-р

Олимпийн тоглолт. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны уршгаар 12 жил завсарласны дараа зохиогдсон анхны Олимп байв.

Энэ Олимпод нийт 59 орны 4104 тамирчин (үүнээс 3,714 эрэгтэй 136 эмэгтэй), 17 спортын 136 төрөлд 7 сарын 29-өөс 8 сарын 14-ны хооронд өрсөлджээ.Unknownnoreply@blogger.com0