2010-01-19

Лондон-2012 олимпод оролцох Монголын багийг Миеэгомбын Энхболд ахална

Oлон улсын олимпийн хартид заасан бүрэн эрхийнхээ дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл олон улсын гол гол наадмуудын багийн ахлагчдыг томиллоо.

Лондон -2012 зуны XXX олимпийн наадамд оролцох баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо.

Мөн Ванкувер-2010 өвлийн XXI олимпийн наадмын багийн ахлагч  (Chef-de-Mission)- аар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Цанын холбооны дэд ерөнхийлөгч, УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, Сингапур-2010 залуучуудын зуны олимпийн наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, ГУАНЖОУ-2010 Азийн XVI наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Мускат-2010 Азийн элсний спортын II наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Спортын эмнэлгийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар тус тус томилогдсон байна.