2009-09-03

Лондонгийн өмнөх Олимпууд

2012 оны 7 сарын 27-ноос 8 сарын 12-ны өдрүүдэд таван тивийн тамирчид зуны 30 дугаар Олимпийн тоглолтод хурд хүч авхаалж самбаагаа сорихоор Британий нийслэл Лондон хотноо хуран чуулах билээ.
Энэ нь Британичуудын хувьд зуны Олимпийн тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах гэж буй гурав дах тохиол юм. Энэ удаа та бүхэнд Лондонд зохиогдсон өмнөх 2 олимпийн талаар товч танилцуулая.

1908 оны Лондонгийн анхны Олимп

Лондонгийн анхны Олимп: 1908 онд  Лондон  анхны Олимпоо зохион байгуулжээ. Италийн Ром хотод зохиогдохоор төлөвлөгдсөн байсан энэ олимп Италичууд тус оронд болсон газар хөтлөлтийн гашгийг арилгахад олимпод төлөвлөсөн хөрөнгөө зарцуулахаар шийдсэнээр зохион байгуулалтын эрх Лондон руу шилжсэн аж.

Зуны 4-р олимпийн тоглолтод нийт 22 үндэстэний 2008 тамирчин (үүнээс 1971 нь эрэгтэй, 37 нь эмэгтэй)  22 спортын нийт 110 төрөлд өрсөлдсөн байна. Олимпийн нээлт 4 сарын 27-нд зохиогдож харин хаалтын арга хэмжээ нь 10 сарын 31-нд болж байсан байна.


Лондон 1908 Олимпийн тоглолтын медалийн загвар (нүүр болон ар тал)



Олимпийн онцлог үйл явдлуудаас сонирхуулвал.
  • Сурны төрөлд William Dod, Charlotte Dod нар олимпийн тоглолтод медаль хүртсэн анхны ах дүүсээр тодров.
  • 60 настай Oscar Swahn давхиж яваа бугыг нэг сумаар буудаж унагах тэмцээнд түрүүлж хамгийн өндөр настай олимпийн аварга болсон амжилт өнөө хир эвдэгдээгүй.
  • Усанд үсрэлт болон талбайн теннисний төрөл оимпод анх удаа оролцов
  • Спортын хүндэлл нигүүслэлийг харуулсан нэг тохиолдол гарсан нь Frithiof Martensson, Mauritz Andersson нарын  сонгомол барилдааны төрлийн аваргын төлөөх барилдаан жижиг бэртэл авсан Martensson-ийн биеийг тэнхэртэл нэг өдрөөр хойшилж улмаар  Martensson аваргалж байжээ
  • АНУ-ын тамирчин Ray Ewry өдгөө олимпоос хасагдсан байрнаасаа өндөрт харайх, байрнаасаа уртад харайх төрөлд аваргаласнаар дараалсан 3 удаагийн олимпоос нийтдээ 8 алтан медаль авсан дээд амжилт тогтоожээ.
  • Энэ олимпоос олон түмний санаанд хамгийн тодоор үлдсэн нэгэн тохиол гарсан нь  марафон гүйлтийн  тамирчин, Италийн иргэн  Dorando Pietri түрүүлсээр цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн ч барианы зурхайд хүрэхээс өмнө 5 удаа ухаан алдаж унасан тул зохион бйагуулагчид дэмжиж туслан барианд оруулснаас болж тэмцээнээс хасагдаж хоёрт ирсэн АНУ-ын тамирчин алтан медаль хүртсэн явдал байв.



Лондонгийн хоёр дах олимп: 
Лондонгийн зохион байгуулсан хоёр дах Олимп нь 1948 оны зуны 14-р
Олимпийн тоглолт. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны уршгаар 12 жил завсарласны дараа зохиогдсон анхны Олимп байв.
Энэ Олимпод нийт 59 орны 4104 тамирчин (үүнээс 3,714 эрэгтэй 136 эмэгтэй), 17 спортын 136 төрөлд 7 сарын 29-өөс 8 сарын 14-ны хооронд өрсөлджээ.

No comments:

Post a Comment